Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн Гадаад хэлний сургалтыг эрчимжүүлэх захирамжийн хүрээнд 50 хүүхдийг хятад хэлний сургалтанд хамруулахаар боллоо. Хятад хэлний сургалтыг "Дорнод" дээд сургуультай хамтран 6-р сар хүртэл найман сарын турш явуулахаар болжээ. Сургалтанд ЕБС-ийн 5-6, 9-10 дугаар ангийн 50 хүүхэд хоёр бүлэг болон суралцана. Нийт 280 цагийн хичээлийг зургаан багш зааж, багш нарын 70-аас дээш хувь нь эх хэлтэн буюу хятад багш нар байх юм. Дорнод дээд сургууль нь Зүүн бүсийн цорын ганц дээд сургууль бөгөөд хятад хэлний тэнхимтэй, сургалтын таатай орчин бүрдүүлж, лингафоны кабинет, ном сурах бичгээр хангах боломжтой учир Хэрлэн сумаас гэрээ байгуулан ийнхүү хамтарч ажиллахаар болжээ. Мөн сургалтыг үр дүнтэй болгох хариуцпагатай байх үүднээс сурагчдын эцэг эхчүүдтэй гэрээ байгуулсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6248
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих