
Өглөө эртлэн Ганцмодын бага сургуульд
хүрэлцэн ирэхэд сурагчдаас сурах бичгээ дуу нийлүүлэн унших нь таатай
сонсогдоно. Монгол улсаас тус бага сургуулийн 2-р ангид сурч буй
Төгсжаргал эцэг эхээсээ хол байгаа ч тэрээр энд дасаж эхэлжээ. Энэ
жилийн 5-р сард Хятад хэлний шалгалт өгч, үргэлжлэн Хятадад суралцах
хүсэл эрмэлзэлтэй байгаа гэнэ.
Төгсжаргалын адил Монгол улсаас Ганцмодын сургуульд 20 гаруй хүүхэд
сурч байна. Эдгээр хүүхдүүд нийт сурагчдын 10 хувийг эзэлснээр Ганцмод
бага сургууль олон улсын хэмжээний бага сургууль болжээ.
Сүүлийн жилүүдэд Ганцмод боомтын тасралтгүй хөгжлийг дагалдан,
боловсролын төвшин үргэлжлэн дээшилснээр Монгол улсын маш олон иргэд
хүүхдээ Ганцмодын бага сургуульд суралцуулах болов.
Ганцмодын бага сургууль нь эдгээр хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхийн тулд
сургалтын төлбөрийг хөнгөлөлөхийн зэрэгцээ тэдний хоол, байраар үнэ
төлбөргүй хангаж өгч байна.
Эх сурвалж: "Монгол говь" сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2335
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих