Монголын цагдаагийн албан хаагчид цоо шинэ дүрэмт хувцастай болоод
удаагүй байна. Энэхүү формыг зохимж дизайн муутай, төрийн цагдааг сүр
жавхаагүй, сул дорой харагдуулж байна хэмээн олон нийт шүүмжилсээр
байгаа. Тэгвэл ЦЕГ-ын удирдлагууд ямар ч үед биед эвтэйхэн байх талаас
нь бодож энэ загварыг сонгосон хэмээн мэдэгдсэн юм.
Шинэ дүрэмт хувцсыг эхний ээлжинд зөвхөн Нийслэлийн цагдаа нар өмсөж байсан. Тэгвэл тун удахгүй Дорнод аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэ дүрэмт хувцсаараа ижилсэж эхлэх гэж байна.
А.Хэрлэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих