Тангараг өргөсөн хуулийнхан хоорондоо зодолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймагт цагдаагийн алба хаагчид, хилийн тагнуулын ажилтанг зодсон байна.
Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтсийн дэд дарга Н.Уртбаяр үйлджээ. Тэрээр аймгийн замын цагдаагийн хэлстийн Н гэгч байцаагчтай нийлэн Хөвсгөл аймгийн отрядын Тагнуулын ажилтанг бүлэглэн зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна.
Хэргийг шалгахаар ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын албанаас ажлын хэсэг гарч, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа юм байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч байгаа. Шалгалтын дараа буруутай этгээдийг олж тогтоох юм. Хэрвээ цагдаагийн ажилтны буруутай нь тогтоогдвол захиргааны цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авах заалттай аж.
Цагдаагийн алба хаагчид ноцтой гэмт хэрэгт холбогдох хэрэг цөөнгүй гардаг. Тухайлбал, замын цагдаагийн алба хаагч осол гаргаж, хүний амь насанд хүрсэн гэх мэт. Тэгвэл он гарсаар цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой хэрэг гараагүй. Харин харилцааны соёлд анхаарах, хэргийг удаашралтай шалгасан гэх мэт гомдол цөөнгүй ирснийг шалгаж байгаа юм байна.
undesten
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих