Өнгөрсөн долоо хоногт Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Дорнод аймгийн
Халх гол суманд ажиллаад ирсэн. Энэ үедээ нутгийн удирлагуудын хууль
зөрчсөн үйлдлийг илрүүлсэн тухайгаа мэдээлж байсан.
Тэгвэл тэрбээр өчигдөр хууль зөрчсөн нутгийн удирдлагуудыг Авилгалтай
тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа. Тэрбээр хэвлэлийн хурал хийж
сэтгүүлчдэд "Ц.Насанхүү, В.Мөнхтайван нарыг газрыг хууль бусаар
гадныханд эзэмшүүлсэн баримтыг дэлгэн үзүүлсэн юм.
Тухайлбал, Дорнод аймгийн Халх гол сумын ИТХ-аас 2009 оны дөрөвдүгээр
сарын 13-нд 100 хувь Солонгосын хөрөнгө оруулалттай "Хансоломо” компанид
25966 га газрыг хууль бусаар өгчээ. Ердөө Халх гол сумын ИТХ-ын дарга
Ц.Насанхүү, тэргүүлэгч Л.Энхтөр, Д.Дулмаа, Ч.Дүдлийнамжил, М.Уртнасан
нар энэхүү шийдвэрийг гаргачихсан байна.
Хамгийн гол нь Халх гол дахь газрын наймаа үүгээр эцэслэгдээгүй. Тус
аймгийн Халх гол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван хадлангийн
талбай түрээслэх нэрийдлээр 6000 гаруй га талбайг хууль бусаар
эзэмшүүлсэн байна. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалттай "Соёмбо
буудай” компанид 1621 га талбайг "Үйзэн тал” компанид эхлээд долоон
мянга, сүүлд 14 мянга га талбайг эзэмшүүлсэн байна. Энэ мэт тус аймгийн
нутгийн удирдлагууд газар нутгаа хууль бусаар зарж, худалдсан хууль бус
үйлдлийг АТГ шалгуулахаар боллоо гэлээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12536
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих