Монгол Улсын Засгийн газраас баталсан "Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн "Багш хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд багш нар нэг бүрт сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11340 ширхэг зөөврийн компьютерийг өчигдөр гардуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 127 тоот тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулснаар энэхүү түүхэн хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдсэн байна.
Энэ арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Би 1996 онд зөөврийн компьютертэй болж байлаа. Компьютер авч байсан тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр байсан. Өнөөдөр бас их билэг дэмбэрэлтэй өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д хийж байгаа түүхэн айлчлалын эхний өдөр БНХАУ-ын Засгийн газрын 500 сая долларын буцалтгүй хөнгөлөлттэй зээлийн цахим боловсрол хөтөлбөрийн хүрээнд энэ сайхан компьютерүүдийг хүлээлгэн өгч байна.
ЕБС-д бидний үр хүүхэд бүртэй ажиллаж байгаа багш нарын гар дээр зөөврийн компьютерийг аваачиж тавина гэдэг бол боловсролын салбарт чанар, стандартыг цоо шинэ түвшинд гаргах боломжийг давхар олгож байна. Засгийн газрын зүгээс дэмжиж БНСАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бид Монгол Улсын бүх ЕБС-ийг "Ухаалаг самбар”-тай болгох ажлыг энэ төслийн үргэлжлэл болгон хийнэ” гэсэн юм.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Өнөөдөр Монгол Улсын 25.000 гаруй багш бүрийг зөөврийн компьютерээр хангах түүхэн агшны гэрч болон та бид энд хүрэлцэн ирээд байна. Миний бие салбарын сайдаар 2012 онд томилогдсоноос хойш уг салбарт Монголын харилцаа холбоо технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч "Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, "Боловсролын салбарын шинэчлэл”-ийг гүнзгийрүүлэхэд мэдээллийн технологийг үндсэн суурь бүтэц, арга зам болгох стратегийг баримтлан ажиллаж ирсэн” гэдгийг тодотголоо.
ЕБС-ийн багш бүр компьютер гардаж авахдаа баяртай байлаа. Бид Дорнод аймгийн Боловсрол, соёлын мэргэжилтэн В.Бямбахандтай уулзаж, сэтгэгдлийг нь со
нссон юм. Тэрбээр "Энэхүү төсөл ажил хэрэгжсэнээр багш өөрийн хичээлээ бэлтгэх, хүүхдүүдийнхээ материал, мэдээллийг бүрдүүлэх зэрэг олон эерэг үр дүн бий болно” гэсэн. Дорнод аймгийн хувьд нийт багш нарын 40 орчим хувь нь өөрийн гэсэн зөөврийн болон ажлын компьютертэй юм байна. Гэхдээ чанарын шаардлага хангадаг нь цөөхөн аж. Хамгийн гол нь нийт багш нарт ижил түвшинд хөгжих боломж олгож байгаад баяртай байна гэсэн юм.
Багш нар төдийгүй компьютер авсан хүүхдүүд ч сэтгэл өндөр байгаагаа хэлж байсан. "Хүүхдүүдэд сурах, хичээл хийх сонирхлыг маш ихээр төрүүлж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих