Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас суллагдсан "Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлийг өчигдөр Дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд хэлэлцсэн юм.
Энэ талаар "Гал үндэстэн” холбооноос тодруулахад ""АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаярыг хоригдохын өмнө орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж мөнгө нэхэмжилж авдаг байсан гэж олон нийтэд зарласан. Тэгээд "АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэдэг хүнийг шүүх хуралд хариуцагчаар татаж, хүн гүтгэж, нэр хүндэд халдсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргасан юм. Харин шүүх хурал дээр "АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж Ц.Мөнхбаяр, "Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж эвлэрлийн гэрээ байгуулсан” гэв.
Ингээд өчигдөр "АУМ алт” ХХК-ийн зүгээс нэр төрд нь халдсаны нөхөн төлбөрт Ц.Мөнхбаярт 80 сая, Н.Гантулгад 50 сая төгрөгийг тус бүр бэлнээр өгч, уучлалт гуйсан байна.
П.Жаргал
http://www.eagle.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих