Зах зээлийн ороо бусгаа цагт гал таслахгүй, голомт сахиж суусан урлагтаа хайртай хэдхэн хүмүүсийн буянаар сайхан ирээдүйтэйгээ золголж одоо л нэг нуруу тэнийн гэгчээр бууриа сэлгэж шинэ өргөөнийхөө өрхийг татаж үүдийг нээсэн нь саяхан. Цаг хугацаатай уралдан улам ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй ажиллах, алтан үеэсээ суралцаж, ард түмэндээ үйлчлэх эрхэм үүрэг уран бүтээлч бид бүхэн байна.
2012 онд "Сонгодог урлаг 12” наадмаас шилдэг ГРАН ПРИ шагнал хүртсэн нь түүхэн уламжлалт театрын хувьд шинэ эргэлт, шинэ ололт амжилт байлаа. Та бидний мэдэх 19-р зууны монголын улс төр, соёлын зүтгэлтэн багын нэр Тогтохдорж. Халхын Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу, одоогийн Халхгол суманд ван Бат-Очирын гэрт 1797 онд төрсөн То вангийн түүхэн амьдрал тэмцлийн тухай өгүүлсэн "Ван хүний үр” хөгжимт драмын жүжгийн өнгөрсөн 2013 онд шинээр өөрийн театрын тайзнаа тавьж олны хүртээл болгосон.
"Гэгээн Муза-11” нэр дэвшүүлэх комиссын 1-р шатны үзлэг 2014 оны 3 дугаар сарын 21-нд манай театрын тайзнаа ТС, АЖ Н.Сувд, хөгжмийн зохиолч СГЗ н.Бямбабаяр, урлаг судлаач н.Батсайхан нарын шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүтээлийг үзэж наадамд өрсөлдөх уран бүтээлчдийн нэрийг дэвшүүллээ.
Дуулалт жүжгийн төрөлд:
"Ван хүний үр” жүжгээс "Шилдэг найруулагч” номинацид Б.Мангалжав
"Шилдэг зохиолч” номинацид Д.Төрбат
"Шилдэг хөгжмийн зохиолч” номинацид В.Боролдой
"Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид жүжигчин Ц.Одсүрэн – Да данжаадын дүрээр
"Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид жүжигчин Г.Гантуяа – Хатны дүрээр
"Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид жүжигчин Б.Ариунчимэг – Ялгуун гоогийн дүрээр тус тус нэр дэвшигдэж "Гэгээн Муза-11” цомын эздийг тодруулах хоёрдугаар шатанд өрсөлдөх боллоо. Наадамд нэр дэвшигдсэн уран бүтээлчид болон театрын ний хамт олондоо баяр хүргэж, амжилт хүсье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих