Хошин
урлагийн "Х-Түц” продакшн өнгөсрөн жил үзэгчдийн хүртээл болгож байсан
"Сэрүүн хасын нууц” жүжгээ үзэгчдийн хүсэлтээр өнөөдрөөс эхлэн дахин
тайзнаа тоглохоор болжээ.
Жүжгий
найруулагчаар УГЗ Ч.Найдандорж ажиллаж, гол дүрүүдийг МУГЖ
И.Одончимэг, жүжигчин Н.Ялалт, Т.Бархүү нар бүтээжээ. Жүжиг нь 20
гаруй дүртэй бөгөөд тус продакшны жүжигчдээс гадна МУАЖ Н.Сувд, МУГЖ
Ш.Дэлгэржаргал нар урилгаар тоглоно. Харин "Х-Түц” продакшны захирал
болох Н.Онон жүжигт дүр бүтээгээгүй. Тэрбээр энэхүү уран бүтээлийг
тайзнаа амилуулахад найдвартай ар тал байх шаардлагатай хэмээн
тайлбарлав.
"Х-Түц” продакшн өмнө нь "Хориотой жүжиг”, "Аянгын бороо” жүжгээрээ "Гэгээн муза” наадмаас есөн шагнал хүртэж байсан билээ.
Жүжгийн
зохиолыг Тайваны алдарт зохиолч Чюн Яо 1991 онд бичсэн бөгөөд тэрээр
монголчуудын сайн мэдэх "Хуанжу Гэг”, "Шинэ саран авхай”, "Шиврээ
бороо, шимшрэх сэтгэл” зэрэг киноны зохиолыг бичиж байжээ.
"Манай
театр Өрнө Дорнын уулзвар болж чаддагаараа онцлогтой. Дорнын бүтээлүүд
утга агуулга сайтай, үзэгчдэд хүрэх өгүүлэмж хүртэл олон талтай байдаг
учир хүмүүсийн сэтгэлд их нийцдэг. Тийм ч учраас "Аянгын бороо”,
"Сэрүүн хасын нууц” зэрэг жүжгүүд амжилтанд хүрээд байгаа юм” хэмээн
УГЗ Ч.Найдандорж хэллээ.
А.Цолмон MONTSAME

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих