Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Grand-Expo-2015" ёслолын үйл ажиллагаа 2015 оны 12 сарын 10 – ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Нийгэм, бизнес, хэвлэл мэдээллийн зэрэг нийт 13 салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудаас оны шилдгийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулж,
шагналыггардуулсан юм.
Энэ удаагийн наадамд www.bolod.mn сайт шилдэг топ сайтаар шалгарсан бөгөөд хэвлэл мэдээллийн "Гран при” шагналыгwww.gogo.mn, "Монгол HD” телевиз авлаа.
Мэдээллийн топсайтаар www.news.mn, www.bolod.mn, www.mnb.mn, www.caak.mn сайтууд шалгарсан байна.
Мэдээллийн архив хэмээх тодотголтой www.bolod.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд цахим мэдээллийн салбарт тасралтгүй 8 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ууган сайтуудын нэг юм. Тус сайтад өдөрт 100 – аас доошгүй шинэ мэдээ мэдээлэл контент ангилагдан архивлагддаг google хайлтад хамгийн их өртдөг мэдээллийн баазтай болжээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих