Дорнод аймгийн нийгэм, улс төр мэдээллийн тогтмол хэвлэл "Дорнод” сонин, Үндэсний мэдээллийн сүлжээ "Эх орон 21” сайт, "Дорнод ТВ” хамтран Дорнод аймгийн "Шилдэг 50 улс төрч”-ийг шалгаруулна. "Шилдэг улс төрч”-ийг шалгаруулах төсөл нь 2015 оны 8 дугаар сарын 01-ээс 2015 оны 11 сарын 25 хүртэл 4 сарын хугацаанд 6 үе шаттайгаар хэрэгжиж дүнгээ гаргана. Төрөө байгуулах, төрийг удирдахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд төслийн гол зорилго оршино. Улс төр нийгмийн амьдралд шинээр орж ирж байгаа залуу үеийг олонд таниулах тэднийг тодруулах, сурталчлахад энэ төсөл жинтэй хувь нэмэр оруулна. "Шилдэг 50 улс төрч” шалгаруулах төсөл нь Монгол улсын 21 аймаг, бүх суманд нэгэн зэрэг хэрэгжиж байгаагаараа онцлогтой. Төслийн Ерөнхий зохион байгуулагчаар "Эх орон 21” сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо ажиллаж байна. Аймаг бүрт төслийг хэрэгжүүлэх дэд хороо ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд нэгдсэн нэг удирдламжийн дагуу зохион байгуулна.
Жич: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Улс төрийн бүх намуудын удирдлагууд холбогдоно уу. Утас-99052918,88505007
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11456
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих