БУРИАД ЗОН ОЛНЫ ШИНЭ ЖИЛ -ӨВ СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ.
Өчигдөр Буриад зон олны шинэ жил боллоо. Монгол Улсад арав гаруй буриадын сум байдаг. Тэдний төлөөлөл хуран цугларлаа. Энэ жилийн шинэ жилийг Дорнод аймгийн Баяндун сумын Нутгийн зөвлөл зохион байгууллав. Уг арга хэмжээ уламжлагдан зохион байгуулагдаж, улмаар эдүгээ 15 жил болжээ. ОХУ-ын Буриад Улсын парламентын гишүүн,
Дэлхийн Буриадын холбооны тэргүүн, болон буриад зон олны төр нийгмийн зүтгэлтэн эрдэмтэн судлаачид, ТББ-ын эрхэм хүмүүс оролцож үгээ хэлцгээлээ. Өв соёлоо дээдэлсэн, бие биенээ хүндэтгэсэн сайхан арга хэмжээ болов. Дорнод аймгийн Баяндун сумын ЗД, ИТХ, ЗДТГ-ын төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13246
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих