Дорнод аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг сөрөг хүчинтэйгээ нийлж, өөрийн намын гишүүн ИТХ-ын даргаа огцруулсан хачирхалтай явдал болсон билээ. Хурлын даргаа түлхэн унагасан энэ шийдвэр хууль бус гэдгийг Шүүхээс тогтоосон тул Р.Зоригтбаатар үүрэгт ажлаа гүйцэтгэсэн хэвээр байгаа. МАН-ын Удирдах зөвлөл ч Дорнодын энэ үймээн бужигнаанд таатай хандсангүй. Тэд ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар болон түүнийг огцруулах операци зохион байгуулсан М.Бадамсүрэн, П.Мөнхтөр нарыг нийслэлд дуудаж ширээ тойрон суулгаж байгаад сонгууль ойртсон энэ үед бие биеэ хэмлэлгүй, эвтэйхэн шиг байхыг үүрэгдсэн юм.
Гэвч аймгийн хуралд бий болсон МАН-АН-ын бүлэглэл хурлын даргын сэнтий рүү улайрсан хэвээр байгаа бололтой. Өнөөдөр л гэхэд ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг Улаанбаатар хотод томилолтоор явж байгаа эзгүй хойгуур, МАН-ынхан ИТХ-ын байранд очиж, хурлын тамга хайн өрөөг нь онгичоод гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Уулаа буюу П.Мөнхтөр тэргүүтэн хурлын даргын өрөөг хэсэг онгичсоны эцэст тамгаа олж чадалгүй гарч явцгаажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13531
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих