Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авчээ.
Гэвч 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй байна. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй гэнэ.
Хонгконгийн "Эйч Эс Би Си” банкин дахь оффшор данс болон МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш мэдүүлээгүй. 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая вонноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй зэрэг нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Ж.Батсайхан, "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т ирсэн. Хяналт шалгалтаар Д.Сугар гадаад дахь оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан” гэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1355
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих