-SONY ТОКИО ДАХЬ ОФФИСОО 146.5 САЯ ДОЛЛАРААР ЗАРЖЭЭ -
Токиогийн бизнес мэдээллийн Nikkei сэтгүүлд мэдээлснээр, "Sony” компани дахин нэг барилгаа худалдсан байна. Тодруулбал, тус компани Токио дахь хуучин барилгаа 146.5 сая доллараар худалдах гэрээнд гарын үсэг зуржээ. Токио хотын төвд орших тус барилга нь 1990-2007 онд "Sony”-гийн төв оффис байсан бол эдүгээ тэнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжүүд байрлаж буй юм байна.
"Sony” компани ийнхүү оффисын төв байраа зарж байгаа нь санхүүгийн хүндрэлээс гарах хамгийн сүүлийн боломж нь ч байж магадгүй хэмээн хэвлэлүүд онцолжээ. Тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Kaзуо Хираи эдүгээ технологийн шинэчлэл хийж, хямралаас гарах арга замыг эрэлхийлэн ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд "Sony” компани Нью-Йоркийн Мэдисон гудамжинд байрлах барилгаа 1.1 тэрбум доллараар зарсан. Гэхдээ тус компани санхүүгийн жилд 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Nikkei-гийн мэдээлэлд, "Sony” Токиогийн хуучин барилгаа хэнд зарсан нь тодорхойгүй байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих