
Харилцаа холбооны зохицуулах хорооны буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үүрэн холбооны 50-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар " Бизнес эрхдэгчдийн аюулгүй байдлыг хангах холбоо"-ноос өчигдөр "Шинэ дэлхий" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлгэв. Учир нь жилийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Монголын цахилгаан холбоо"-ны 50-тай дугаар эзэмшигчдийг "Скайтел" компани руу шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Гэтэл үнэндээ шилжүүлэх бус бүрэн хаасан үйлдэл болсон байна. Учир нь "Скайтел" ХХК- нь иргэдийн дугаарыг нь өөрчилж, 9169 болгосон. Шилжүүлэхээс татгалзсан иргэдийн утасны ярих эрхийг хүртэл хаасан аж. Монголын цахилгаан холбооны 50-тай дугаарын 35 мянга гаруй хэрэглэгч байсан гэдэг. Тэгэхээр нэг ёсондоо эдгээр хэрэглэгчдийг шилжүүлэг нэрээр хуураад ганц компанид монопол эрх үүсгэж, хүчээр шахсан үйлдэл болсон. Ингэснээр бизнесс эрхлэгчдийн дугаар өөрчлөгдөж, үйл ажиллагаанд нь болон нэр хүндэд нь саад учирсан төдийгүй их хэмжээний мөнгөн хохирол үүссэн аж. Тухайлбал, "Содон түнш" ХХК-д л гэхэд 20 сая төгрөгний хохирол учирсан гэнэ. Эднийх 50 ООхх бүхий алтан дугаарыг зургаан жил бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан нь байгууллагын "нэр хүндийг илтгэж байв. Харин дугаар өөрчлөгдсөнөөр харилцагчдаа алдахад хүрсэн тухай; хэвлэлийн хурлын үеэр ярьж байв. Одоогоор 350 гаруй хэрэглэгч гомдолтой гэдгээ мэдүүлж, тус холбоонд бүртгүүлээд байгаа аж. Тэдэнд учирсан, бодит хохирлыг үнэлэхболомжгуй.Тиймээсдугаарыг нь эргүүлэн сэргээхийг шаардаж, захиргааны шийдвэрээ өерчлөх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлсэн аж. Хэрэв арга хэмжээ авахгүй бол шүүхэдхандахаасгаднатускомпанид давуу эрх олгож, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн энэ үйлдлийн ард төрийн байгууллагын өндөр албан тушаалтнуудын авлигын асуудал байж болзошгүй тул АТГ-т хандана гэдгээч дуулгалаа. Учрыг нь тодруулбал, ХХЗХ-ноос утасгүй суурин холбооны үйлчилгээнд ашиглагдаж байсан сувгийг хоцрогдсон төдийгүй тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг гэж үзээд ЗG, 4G систэмд ашиглахаар болж 50-тай дугаар эзэмшигчдийг "Скайтел" компанид шилжүүлсэн гэж албаныхан мэдээлж байсан. Харин тус компанийн зүгээс дугаарыг өөрчилж, сүүлийн үеийн бүх үйлчилгээг авах боломж олгосон төдийгүй эдгээр хэрэглэгчдэд үнэ төлбөргүй гар утас хүртэл өгч байсан. Энгийн хэрэглэгчдийн хувьд хүлээн зөвшөөрч болох ч бизнесс эрхлэгчдийн хувьд эрх ашгийг нь ноцтой зөрчсөн, хэрэглэгчийн эрх ашиг болон шударга өрсөлдөөний тухай олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж тэд үзэж буй юм. Энэ талаар өнгөрсөн оны зургадугаар сард холбогдох байгууллагуудад гомдол мэдүүлсэн ч өнөөг хүртэл шийдвэр гаргаагүй байгаа нь хэрэглэгчдийгүлхүндэлсэн, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ-т хандсан аж.
Дашрамд мэдээлэхэд, өдгөө МЦХ компани "4G" технологийг нэвтрүүлэхээр судалгаа хийж байгаа аж. Эхний ээлжинд төслийн хөрөнгө оруулалтаар 500 сая ам.доллар оруулах юм байна. Харин төслийг амжилттайхэрэгжүүлэхэд1.9тэрбум ам.доллар шаардагдах юм байна. "Когеа Теlecom" компани дээрх төслийн эхний ээлжийг гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр "Монголын Цахилгаан Холбоо" компани суурин утасны зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэрэглэгчид 1.5 жилийн дотор, Монгол Улсьга хэмжээнд дөрвөн жилийн дотор 4G сүлжээнд холбогдох боломжтой аж.4G сүлжээг нэвтрүүлчихвэл интернэтийн
хурд тав дахин нэмэгдэх юм байна. МЦХ компаниас үүрэн телефон хэрэглэгчдийн 25 хувь нь 40 сүлжээг дэмжихүйц гар утас хэрэглэж байна гэсэн тооцоог гаргажээ. Энэ нь 4G технологи нэвтрүүлэх бүрэн боломжтой гэнэ. Тэгэхээр эдгээр 50-тай дугаарыг МЦХ-нд эргүүлэн татах нөхцөл боломж бүрдэнэ гэж ойлгож болохоор байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=172
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих