Таван жил шоронд суусан тэмцэгч зохиолч Вацлав Хавел 1989 оны 12-р
сарын 29-нд Чехославок улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. 1989 оны
6-р сарын 30-нд Прага хотын ойролцоо байдаг гэртээ нууц байдалд өгсөн
ярилцлагадаа тэрээр, баруун зүүн буюу капитализм коммунизмын тухай
асуухад: -би уламжлалыг үгүйсгэж ирээдүйд хандагч биш, далдыг харагч ч
биш, дэлхий ертөнц хаашаа явж байгааг би мэдэхгүй, гэхдээ л эргэн
тойронд эдийн засаг, улс төр, байгаль орчин гүнзгий хямралд орсныг харж
байна. Хоёр системийн ялгаа их мэт ч бас нийтлэг байгаа нь аль алинд нь
хэт төвлөрөл бий болжээ. Баруунд асар том үйлдвэруүд, аварга том
нэгдлүуд бүхнийг дээд хэмжээгээр төвлөрүүлэх гэж байна. Энэ нь эцсийн
эцэст болох байдал харагдаж, манай нөхцөлд улам хүнд тусч байна.
Үйлдвэрлэл, олон нийтийн амьдрал, хот суурин газар, гэр бүлд хүмүүсийн
хоорондын харилцаа тасарч байна.
Хөх толбо
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1407
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих