Зүүн тал бөмбөлөг нь давамгайлсан хүн ярьж илтгэх чадвар сайн байх ба логик сэтгэлгээ, хийсвэр сэтгэлгээ, шинжлэх ухаан, математикийн тооцоолол зэрэгт илүү сайн байдаг. Харин баруун тал бөмбөлөг нь давамгайлж хөгжсөн хүн бол харааны орон зайн дүр дүрслэл ба төсөөлөл сайтай, бүтээлч сэтгэхүйтэй, дүрслэн бодох, хөгжмийн сонсгол нь илүү сайн байх ба урлагийн мэдрэмжтэй байдаг байна.
Эндээс ажиглахад баруун ба зүүн тал бөмбөлөгүүдийн үйл ажиллагаа өөр өөрийн чиглэлээр мэргэшсэн, нилээд хэмжээгээр дагнасан шинжтэй болох нь тодорхой бөгөөд хувь хүний хөгжлийн явцад төрөхөс насанд хүрэх хугацаанд аажмаар баруун ба зүүн тал бөмбөлөгийн мэргэших үйл явц хүчтэй болдог. Хожим нь хүн өндөр настай болж ирэхэд тал бөмбөлөгүүдийн энэхүү мэргэшсэн байдал аажмаар алдагддаг байна. Хүний тархины зүүн тал бөмбөлөг нь биеийн баруун хэсгүүдийн удирдан тэндээс ирсэн мэдээллийг боловсруулж зүүн тал бөмбөлөгт дамжуулдаг.
Харин баруун тал бөмбөлөг нь зүүнээс мэдээлэл авч баруунд дамжуулж мэдээллэдэг. Тэгэхээр баруун гартай хүний зүүн тархи нь илүү хөгжилтэй байдаг ба зүүн гартай хүний баруун тархи нь илүү хөгжилтэй байдаг байна. Баруун гартай хүмүүс шинжлэх ухааны матметик тооцоолол хийдэг ажилд илүү тохиромжтой, харин зүүн гартай хүн хөгжмийн зохиолч гэх мэт байвал илүү үр дүнтэй юм. Харин солгой гартай хүнийг баруун болгох тухайд гэвэл эрт үед хүмүүс солгой хүнийг гадуурхан үздэг басйан ба түүнээс болж солгой гартай хүүхдийг хүчээр баруун болгож байсан юм.
Энэ бол миний хувьд маш бүдүүлэг зүйл бөгөөд хүнд төрөлхөөс нь заяагдсан энэ чадварыг үгүй хйиж зөвхөн нэг талруу туйлширсан байдал байсан. Харин өнөө үед хүний өөрийн хүсэл сонирхолын дагуу хүн өөрийгөө дайчлан хоёр гараараа зэрэг бичин хоёр тал бөмбөлөгөө зэрэг хөгжүүлж болно гэж боддог. Тэгвэл хүн жинхэнэ тал бүрийн чадвартай болж өндөр хөгжилтэй болох юм. Альваа зүйлс арга билиг гэсэн эсрэг тэсрэгийн нэгдэл байдаг адил хүн ч бас баруун солгой байж өөр өөрийн чаддаг зүйлүүдээ хийвэл нийгэм маань хурдан хөгжинө.
Эцэст нь хүн хэн нэгэний дарамтан доор биш харин өөрийн хүсэл сонирхолоороо л хоёр тал бөмбөлөгөө хөгжүүлж болно. Мөн өөрийн төрөлх матералд тулгуурлан хөдөлмөрлөвөл илүү амжилтанд хүрэх болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих