Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын
23-ны өдрийн 32-р тогтоолоор хуучин засаг захиргааны нэгжийг өөрчлөн
байгуулахад Баруун их сумын суурин дээр Хан Хэнтий уулын аймгийн
Баянтүмэн Хан-уулын хошууны "Баян Булган” сум 1931 онд үүсэн
байгуулагджээ. Дорнод аймаг 1931 онд анх 24 сумтай байгуулагдахад 13
багтай, 700 гаруй өрхтэй, 1500 хүн амтай 80 мянган малтай "Шинэ Булган”
сум зохион байгуулсан түүхтэй.
Тус сум нь зүүн хойд, зүүн талаараа Баянтүмэн сум, зүүн урдуураа Матад,
урдуураа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум, баруун талаараа Хөлөнбуйр,
баруун хойгуураа Цагаан-овоо сумтай тус тус хиллэдэг.
Нийслэл Улаанбаатар хотоос 600, аймгийн төв Чойбалсан хотоос 50 км зайтай.
Тус сум нь 711,1 мянган га нутаг дэвсгэртэй. 510 өрх, 2065 хүн амтай.
Нийт 42,8 мянган малтай. Мал аж ахуй, газар тариалан зонхилон эрхэлдэг.
Аймгийн төвөөс эрчим хүчээр хангагдсан, зах зээлд ойрхон дэд бүтэц хөгжих боломжтой.
Өвөр уртын булаг, Бага уулын шанд, Туг уул, Эрхтийн бүрд, Булган уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Өвөлдөө -7 хэмээс –38,5 хэм хүртэл хүйтэрч зундаа +14,5 хэмээс +25,7 хэм
хүртэл халдаг. Жилийн хур тунадас дунджаар өвөлдөө 4 мм, зундаа 3 мм
хүртэл байна.
Бэлчээрийн зонхилох ургамал: Хиаг, хялгана, агь
Чоно, хярс, мануул, үнэг, дорго, тарвага, зурам, туулай, зээр, бор гөрөөс, элээ, хэрээ зэрэг ан амьтад, жигүүртэнтэй.
Нутгийн иргэд Булган уул, Норовлин, Жавхлант, Мөнх, Хүүхдийн овоо, Туг, уул зэрэг овоог тахиж шүтдэг.
Булган сумаас төрөн гарсан алдартнууд:
-Эдийн засгийн ухааны дэд доктор Сүхбаатар Жадамбаа
-Хууль зүйн ухааны дэд доктор, хуульч Донойн Пүрэв
-Анагаах ухааны дэд доктор Гомбожавын Очирваань
-Анагаах ухааны дэд доктор хүний их эмч Сэдийн Дугарсүрэн
-Химийн ухааны дэд доктор, шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ахлах ажилтан, шатрын спортын дэд мастер
Пэрэнлэй-Самбуугийн Дорждэрэм
-Анагаах ухааны дэд доктор, хүний их эмч хурандаа Гомбожавын Очирваань
Суманд ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд:
1.”Дорнод Туг” ХХК
2.”Сан бэйс” ХХК
3.”Хишиг агро” ХХК
4.”Өвөр урт” ББНөхөрлөл
5.Манхилаг мал эмнэлэг ЗБН
6.”Мөнхгол” ЗБН
7.”Тулга” ХЭАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих