
Энэ ликер 30-40 градусын хатуулагтай аж.Умард Солонгосын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ликер зөөлөн амттай бөгөөдхаринтүлсэн наалдамхай тутрагад агуулагддаг амин хүчил, амин дэм болон эрдэсийн нэгдэлүүд ньөөхийг задлахад тус дөхөм үзүүлдэг байна.
Төрийн "The Pyongyang Times” хэвлэлд"Koryo Liquor”-ын тухай анх мэдээлжээ.Шартуулдаггүй ундаа хийсэн Умард Солонгосын эрдэмтдийн судалгааны тухай өнгөрсөн оны наймдугаар сард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг ч бас мэдээлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 2012 онд Өмнөд Солонгост Азид согтууруулах ундаа хамгийн их хэрэглэдэг орон болжээ.Пхеньяны эрх баригчид өмнөдийн хөршдөө өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахад энэ байдлыг ашиглаж болох юм гэж "NK News”сайтад дурдсанбайна.
Үүнээс гадна, томуу төст ханиад, хүний дархлал хомсдлын вирусийн өвчнийг эмчилж чадах ургамалдсуурилсан ханд хийсэн тухай Умард Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд 2015 онд мэдээлж байсан юм.
С.Инда

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих