Иргэний зориг-Ногоон намын дарга Ц.Ганхуяг УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээс хамтрах санал ирүүлсэн гэдгийг мэдэгдлээ. Тус бүлгийнхэн Иргэний зориг-Ногоон намыг эвсэж, үйл ажиллагаа явуулахыг санал болгосон байна. Харин энэ бүхэнд нь Иргэний зориг-Ногоон намынхан одоогоор ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа аж.
Тус нам нь 3 даргатай бөгөөд өмнө нь "Ардчилсан намтай хамтрах гэж байна" гэсэн мэдээлэлд дарга нар нь эсрэг тэсрэг байр суурь баримталж байсан. Харин энэ удаа тэд ямар хариу өгөх эсэх нь тодорхойгүй байна.
С.Оюун гишүүний хувьд Ардчилсан намтай нэгдэхэд үгүйсгэх аргагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа бол намын нөгөө 2 дарга болох С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар Ардчилсан намтай нэгдэхгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл нар мөн л нэгдсэн байр суурийг илэрхийлэхийг үгүйсгэх аргагүй юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих