Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хилийн 0132 дугаар анги дээр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Хилийн 0132, 0198, 0275,0306 дугаар ангиуд болон аймаг сумын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүд оролцлоо. Хилийн ангиуд орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагын хамтын ажиллагаа нь Монгол Улсын хилийн тухай хуулиар, Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 149 дүгээр зарлигаар тус тус зохицуулагддаг бөгөөд эдгээр хууль, журмыг үндэслэн "Аймгийн засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах орон тооны бус зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа юм. Манай аймгийн хувьд тус зөвлөл нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүйн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч "Тал хээрийн бүсийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөгөөн”-ийг Дорнод аймгийн төвд амжилттай зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөнөөс зөвлөмж гарган ажиллаж байна. Хилийн дагуу оршдог сумдын Засаг даргын Тамгын газар, Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлүүд ч хилийн анги салбаруудтай идэвхтэй хамтарч бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа нь хил хамгаалах үйлсэд иргэдийн оролцоог хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлөөс 2016 онд дараах үндсэн чиглэлүүдийг баримталж ажиллахаар төлөвлөж байна. Хил орчмын ард иргэдээс Улсын хил хамгаалатад оролцох оролцоог улам бүр нэмэгдүүлж, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр "Хэрлэн, Чулуунхороот, Матад, Сүмбэр” зэрэг сумдуудад хэрэгцээний газар олгох, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах, Суурин бус газар байрлаж буй албан хаагчдын хүүхдүүдийн дотуур байр, гэр цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд сумдын Засаг даргын Тамгын газрын анхаарлыг хандуулах,Хилчдийн гэр бүлийг орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамруулан өрхийн үйлдвэрлэл явуулах, туслах аж ахуй эрхэлхийг дэмжиж ажиллах, Орон нутгийн байгууллагуудтай хамтран ахмад хилчдийн эзэмшисэн мэргэжил, амьдралын туршилагад нь тохирсон цаг, өдрийн ажлын байраар хангах, Аймгийн ХХТХЗ-д 2015 онд хилийн ангиудаас шийдвэрлүүлэхээр тавьсан саналуудаас шийдвэрлэгдээгүй үлдсэн ажлуудыг нөхөн хийж гүйцэтгэх,Матад сумын 5 дугаар багт бага сургууль шинээр байгуулах, Монгол улсын хилийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу хил орчмын сумдын төсөвт хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах асуудлыг шийдвэрлэж нээлттэй болгох, Цэргийн албыг дүйцүүлэн хааж буй иргэдийг хил хамгаалалтын иженерийн ажилд дайчлах, Хилийн бүсд амьдарч буй иргэд, үйлчилгээний газруудын ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор дэд бүтэцийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
dornodmedee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих