Солонгос улсын Их Хурлын гишүүдэд тус улсын иргэд, сайн дурын байгууллагууд Цагаан сарын баяр болон Чусокийн баяр гэх мэт үндэсний хэмжээний томоохон баярын үеэр гарын бэлгээ өгдөг уламжлалтай.
Гэвч энэ жил Солонгос улсад Их Хурлын гишүүд сонгох сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооноос гишүүдэд өгөх бэлгэнд хяналт тавьж эхэлжээ.
Эдүгээ тэдэнд өгөх Цагаан сарын гарын бэлгүүд Засгийн газрын ордны үүдэнд хүргэгдсээр байгаа ба тэдэнд үнэт эдлэл, бэлэн мөнгө болон хүнсний бүтээгдэхүүн бэлэглэхийг хориглосон юм байна.
Хэрвээ энэхүү хориотой эд зүйлсээс бэлэглэвэл, бэлэг өгсөн этгээдийг тухайн бэлэглэсэн бэлгийн үнийн дүнг 10-50 дахин өсгөсөн хэмжээний мөнгөн торгуулиар торгох ба энэ тухай мэдээлэл өгсөн иргэнийг таван зуун сая хүртэлх воноор урамшуулж шагнах ажээ.
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих