Солонгос улсад өсгөж буй шилдэг үүлдрийн 300 бухнаас хамгийн шилдгийг шалгарууллаа.
Нэг тэрбум воноор үнэлэгдэж буй энэхүү бух нь 700 кг жинтэй бөгөөд түүнээс ирэх 2-3 жилийн туршид махны чиглэлээр ажиллаж буй үхрийн аж ахуйнуудад үр төл нийлүүлэх юм. Жирийн бусад бухнуудаас илүү том байранд амьдарч төрөл бүрийн амин дэм, шим тэжээлээр хооллон, өдөртөө 2-3 цаг тусгай дасгал хийдэг ба түүнийг Солонгос улсын Кангванду аймагт байрлах Солонгос үхрийн судалгааны төвд бусад 170 бухтай хамт өсгөж байна.
Нэг тэрбум воноор үнэлэгдэх бух нь 2-3 жилийн дотор махны чиглэлээр өсгөх
60 мянга орчим үр төл өгөх ба түүнээс гарах эдийн засгийн үр ашиг нь 50 тэрбум вон байх болно гэжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих