Казахстан улс энэ жил импортоор авах махныхаа үнэ, хэмжээнд квот тогтоожээ.
2014 онд тус улс гадны улс орнуудаас том эвэрт амьтны мах /хөлдөөсөн/
15 300 тонн, гахайн мах /хөргөсөн, хөлдөөсөн/ 9 700 тонн, шувууны мах
110 000 тонныг импортлох юм.
Тус улс 2010-2012 онд Бразил,
Аргентин, Польш, Парагвай, Уругвай, Австрали, Монгол, Энэтхэг зэрэг
орноос 126.6 сая ам.доллараар үнэлэгдэх 45.3 мянган тонн мах импортлож
байжээ.
Гэвч сүүлийн нэг жилд махны хомсдолд орсон учир ийнхүү экспортын хэмжээгээ үлэмж нэмэгдүүлж байна. Эрх баригчид махны хомсдлын асуудлаа ирэх таван жилийн дотор шийднэ гэсэн зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих