Шинэчлэлийн
Засгийн газраас лиценз, зөвшөөрөл олгодог олон шат дамжлагыг багасгаж,
тусгай зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлөх зорилт тавин ажиллаж байна.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, БОНХЯ, Уул
уурхайн яам, Зам тээврийн яам, МХЕГ зэрэг төрийн болон төрийн бус
байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагджээ.
Үүний үр дүнд Тусгай лиценз, зөвшөөрлийн тухай хуулийн төсөл боловсруулах төлөвлөгөөтэй Ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл, С.Бямбацогт, С.Одонтуяа нар оржээ.
Байгаль орчин, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулахад олон төрлийн тусгай зөвшөөрөл авдаг нь ихээхэн дарамт болдог гэж бизнес эрхлэгчдэд шүүмжилдэг учир энэ асуудлыг шийдэхээр болжээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласны төлбөрийг хоногт 50 шоо метр ус хэрэглэх бол орон нутгаас, 50-100 шоо метр ус ашиглах бол Сав газрын захиргаанаас, 100 шоо метрээс дээш хэмжээний ус ашиглах бол БОНХЯ-наас тусгай зөвшөөрөл авдаг.
Тус яамны харьяа 13 Сав газрын захиргаа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус ашиглах зөвшөөрлийг Сав газрын захиргаагаар дамжуулж, шат дамжлагыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэх УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн гаргасан саналын томъёоллыг Ажлын хэсгийнхэн дэмжихээр боллоо. Мөн ан амьтан агнах тусгай зөвшөөрлийг яамнаас олгодог нь ихээхэн төвөг чирэгдэлтэй аж.
Улаан номд бичигдсэн амьтны тоо нэмэгдэж, номын хуудас зузаарсаар байгаа ч ховор амьтдыг хулгайгаар агнасаар буйтай зөвшөөрөл өгсөн яам тэмцэж чаддаггүй. Тухайн жилд ховор ан амьтан хэчнээнийг агнах тоог яамнаас гаргадаг бөгөөд зөвшөөрөл авах нь амаргүй хүнд сурталтай ажил гэнэ. Үүнийг болиулж, яам тухайн жилд агнах амьтны тоо тогтоодог болох нь зөв.
Харин агнах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа олгодог байх нь зөв шийдэл. Нутгийн иргэд ан амьтдаа хайрлан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахын зэрэгцээ, хяналт тавьж чадаж байгаа юм. Улсын хэмжээнд орон нутгийн найман нөхөрлөл, хоёр холбоо, хоёр хоршоо байгаль орчноо хамгаалах чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй ажиллажээ.
Байгаль орчин, ан амьтнаа нутгийн иргэд хамгаалж, байгалийн өгөөж хишгээс давуу ашиг хүртдэг болох төрийн бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс энэ бодлогыг хуульчлахаар Ажлын хэсгийнхэн санал нэгдлээ.
Тус Ажлын хэсгийнхэн 2013 оны есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд анализ хийж, 54 байгууллагаас олгож байгаа 914 зөвшөөрлийг хэлэлцэж, үүнээс 404-ийг хүчингүй болгох, 447-г хэвээр үлдээх, шийдвэрлэхэд хүндрэлтэй 63 зөвшөөрлийг дээд шатны байгууллагын "тас цавчих" тактиктай Ажлын хэсгээр хэлэлцүүлэн шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=361
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих