Манай улс 2013 онд "Economist” сайт дээр хамгийн их өрийн дарамтад орсон орны жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байжээ. Тухайн үед манай улсын өмнө Африкийн Зимбабвэ улс бичигдэж байв. Гэвч хоёрхон жилийн дотор бид өрөө гурваас илүү хувиар гадаад өрөө нэмэгдүүлсэн талаар мэдээлсээр байна. Тодруулбал манай улсын нийт өрийн хэмжээ 21.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Гадаад өрийн үлдэгдэл 2015 оны 3-р улирлын гүйцэтгэлээр 21,483 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс гурван хувиар буюу 532 сая ам.доллараар нэмэгджээ. Ингэхдээ Засгийн газар болон Төв банкны гадаад өр өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар буюу 722 сая ам.доллараар өсч 5,753 сая ам.долларт хүрсэн. Мөн хувийн хэвшлийн гадаад өр нэг хувиар буюу 190 сая ам.доллараар бууран 15,730 сая ам.долларт хүрчээ. Ингэснээр манай улсын нийт гадаад өр ДНБ-ий 180 хувьд хүрч байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих