Манай
өмнөд хөрш БНХАУ-д Зика вирусын халдвартай
хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Өмнө
нь тус улсад Венесуэлээс нутагтаа эргэн
ирсэн 34 настай эрэгтэйгээс илэрч байсан
юм.
Тэгвэл энэ удаа мөн Венесуэлээс
ажиллаж байгаад нутагтаа эргэн ирсэн
хүний биеэс зика вирус илэрсэн байна.
Хэдийгээр Зика вирус Азид цөөхөн
тохиолдол бүртгэгдээд байгаа ч, Дэлхийн
эрүүл мэндийн байгууллага дэлхий дахинаа
тус өвчний тархалтаас урьдчилан
сэргийлэхийг уриалж байгаа билээ.
Энэ
сарын 9-ний өдөр Бээжинд Зика вирусын
халдвартай анхны тохиолдол бүртгэгдэж
байсан. Өвчтөн эдүгээ эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал
нь тогтворжиж байгаа гэнэ. Харин хоёрдахь
халдвартай хүний нас болон хүйсийн
талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих