Африкийн Уганда улсаас гаралтай Зика вирусын халдвар олон улсын хувьд онцгой байдал үүсгэж буйг ДЭМБ зарлаж, Америк тивийн улс орнууд иргэддээ, тухайлбал жирэмсэн эмэгтэйчүүдийг тусгайлан сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Гол төлөв шумуулаар дамжин халдварлаж буй уг вирусны анхны тохиолдол АНУ-д бүртгэгдсэнийг ВВС мэдээллээ. Халдвар авсан өвчтөн нь шумууланд хазуулж бус, бэлгийн замаар халдварласан аж. Техасын Далласт оршин суух тухайн иргэн вирусын голомттой улс орнууд руу зорчоогүй бөгөөд, түүний бэлгийн хамтрагч нь Венесуэлээс буцаж ирсэн байсан ажээ.
Зика вирусаар жирэмсэн эмэгтэй халдварласан тохиолдолд урагт нөлөөлж, микроцифаль хэмээх төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг. Гавлын яс хэт жижиг, хөгжилгүй тархитай, мөн сохор, дүлий төрөх нь бий.
Уг вирусын тохиолдол Австрали улсад бүртгэгджээ. Сиднейн хоёр иргэн Карибаас нутагтаа ирэхдээ вирусаар халдварласан байжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих