ЖЕНЕВ. /Xinhua/. Баруун Африкийн Либери улсад "Эбола” вирусийн тархалт дахин эрчимжиж байна. Тус улсын баруун нутагт уг вирусийн халдвар авсан таван тохиолдол нэмж бүртгэгджээ.
Өнгөрсөн
оны гуравдугаар сард "Эбола” Баруун Африкийн улсуудад тархаж эхэлсэн
юм. "Эбола”-гаар нас барсан хамгийн олон буюу 4800 гаруй тохиолдол
Либерид бүртгэгдсэн.
Либери "Эбола”-гийн тархалтыг бүрэн дарж
чадлаа гэж ДЭМБ өнгөрсөн тавдугаар сард зарлаж байсан ч зургадугаар
сарын эцсээс тус улсын Маргиби тосгонд уг вирусийн халдвар авсан шинэ
тохиолдлууд дахин бүртгэгдэж эхэлсэн юм.
Хүмүүс хэрхэн халдвар авсан нь тодорхойгүй байгаа аж.
Халдварын эх үүсвэрийг тогтоохоор тус улс руу ДЭМБ шинжээчдээ илгээхээр шийджээ.
"Эбола”-гаар Либери, Гвиней болон Сьерра-Леон улсад 11200 орчим хүн нас барсан байна.
Сьерра-Леон болон Гвиней уг вирусийн тархалтыг хараахан бүрэн дарч чадаагүй байгаа билээ.
Г.Доржханд montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих