Сьерра-Пеонд "Эбола" вирусийн халдвар авсан НҮБ-ын ажилтныг Францын
эмч нар эмчилж чадсан байна. Ийнхүү тусгай хяналтад байсан евчтөн
эдгэрч, эмнэлгээс гарсан тухай Францын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Энэ
нь Африкт үхлийн аюултай вирусийн халдвар авсан евчтенийг Францын эмч
нар амжилттай эмчилсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. Олон улсын
байгууллагын шугамаар Либерид ажиллаж байсан сувилагч енгерсөн есдүгээр
сард Францад эмчлүүлэн эдгэрч байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын мэдээлснээр, "Эбола" вирусийн халдвар аван нас барсан хүний
тоо 5400 давж, 15300 гаруй хүн халдвар авсан байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих