Африкийн улсуудад Эбола хэмээх онц халдвартай , эмчилгээгүй, өвчний
анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сард Гвинейд бүртгэгдсэнээс хойш
эрчимтэй тархсан байна. Сүүлийн хэдхэн долоо хоногийн дотор уг
вирусээр өвчилсөн 900-аад хүн амиа алдаж, 1300 гаруй хүн халдвар авсан
аж. Эболагаар өвдсөн хүний эдлэж хэрэглэж байсан зүйлс, шүлс, нулимс,
хөлс, цус зэрэг зүйлсээр халдвар тархдаг байна. Халдвар авсан үед
булчин, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг анхлан мэдрэгдээд яваандаа өвчин
даамжрахын хэрээр бөөлжих, гүйлгэх, гадуур ба дотуур цус алдан үхэлд
хүргэдэг. Эбола өвчин нь зэрлэг амьтдаас хүнд халдварладаг бөгөөд дараа
нь хүнээс хүнд гэсэн замаар шилждэг. Эбола вирусын байгаль дахь тээгч нь
"Pteropodidae” бүлийн сарьсан багваахай юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4546
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих