Намрын чуулганаар хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцэж дуусаагүйгээр шалтаглаж, ҮХЦ-ийн даргыг огцруулах далд зорилго өвөртөлсөн ээлжит бус чуулган дахиад л нээлтээ хийж чадсангүй. Өнгөрсөн даваа гарагт товлогдсон ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн оролцоогүй. Тэд эрх баригчдыг ирцээ бүрдүүлбэл чуулганы хуралдаанд оролцоно гэсэн юм. Тэдний шаардлагын дагуу гадаад, дотоодод томилолттой яваа УИХ дахь АН-ьгн бүлгийн гишүүдийг цуглуулахаар болж, ээлжит бус хуралдааны нээлтийг хойшлуулж, пүрэв гарагт товлосон нь ийнхүү бүтэлгүйтэв.
Өчигдөр үдээс өмнө чуулганьг танхимд УИХ дахь АН-ьш бүлгийн 34 гишүүн, ИЗНН-аас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-аас УИХ-ын гингүүн Н.Батцэрэг, М.Сономпил нар ирж, 37 гишүүн ирцэд бүртгүүлсэн байв. Үүн дээр УИХ-ьтн гишүүн Д.Бат-Эрдэнэ, С.Оюун хоёрыг нэмбэл ирц бүрдэх боломжтой байсан ч тэд гадаадад томилолттой яваа аж. Эрх баригчид 37 гишүүн цуглуулж, ирц бүрдүүлэхэд тун дөхсөн ч хоёр гишүүн нэмж чадахгүй байсаар үдийн цайны цагтай золгож, ээлжит бус чуулганьг нээлтийг дахин хойшлуулж, 14.00 цагт товлов.
Үдээс хойш ч байдал хэвээр үргэлжилж, оройхон АН- ын бүлгийн 35 гишүүн бүгд хуралд ирсэн тухай телевизийн дэлгэц ашиглан орон даяар зарлаад ч МАН, МАХН- ынхан чуулганы танхимд орж ирсэнгүй. Эрх баригчид чуулганаа нээж чадахгүй гацсан ч сөрөг хүчингүйгээр микрофон эзэмшиж, телевизийн дэлгэцээр орон даяар гарах боломжоо ашиглахаа маргсангүй. Тэд "МАН. МАХН хоёрьш хооронд том наймаа явагдаж байна. Сонгуульд хамтарна, нэгдэнэ гэсэн яриа ч явж байхыг үгүйсгэхгүй” хэмээн хардаж, "УИХ-ын чуулган хуралдуулж чадахгүйд хүрч төрийн ажил гацсан нь харамсалтай” хэмээн ээлжлэн үг хэлж байгаад 18.00 цаг өнгөрөөгөөд тарлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн "Ээлжит бус чуулганыг зарлахдаа Дэгийн хууль зөрчсөн, Үндсэн хуупийн цэцийн гишүүнийг хууль зөрчин чөлөөлөх гэж байна” гэсэн шалтгаанаар ээлжит бус чуулганьг нээлтэд оролцохгүй байгаа бол МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлыг шийдэхгүй байна гээд ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа юм.
А.Амин /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих