УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж,нийт 76 гишүүнээс 66 гишүүн нь чуулганы танхимд ирсэн байлаа. Гишүүдийн санал шүүмжлэлийг сонссоны эцэст нийт гишүүдийн 54.5 хувийн саналаар Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрууллаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы хуралдаанд "Шонхор” фракцийн олон гишүүн оролцоогүй нь анхаарал татлаа. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс Ш.Түвдэндорж, Д.Ганбат, Д.Арвин, Г.Баярсайхан, Г.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ болон "Шударга ёс” эвслээс Ч.Улаан, Ц.Оюунбаатар, бие даагчдаас С.Ганбаатар нарын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаас "бултав”.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтын ажлаа хоолой зангируулан тайлагнаж, эдийн засгийн өсөлт буурсан шалтгааныг дахин тайлбарлаж, өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан багийнхан, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын ажилтнууд хийгээд УИХ дахь бүх, нам эвслийнхэн тэр тусмаа "Манай МАН-ынхан” хамтарч ажиллахад таатай байсан гэв.
Ингээд дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва орлохоор боллоо.
Д.Мөнхмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих