Германы Дюссельдорф хотноо жүдо бөхийн Гран при тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай 7 бөх татамид гарна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Олимп, дэлхийн хүрэл медальт С.Ням-Очир, залуу тамирчин Н.Хадбаатар нар барилдана. С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Испани, Аргентины бөхчүүдийн ялсантай нь барилдана. Тэгвэл Н.Хадбаатарын хувьд эхний тойрогтоо Польшийн Дамиантай барилдахаар оноолт таараад байна.
Харин 81 кг-ын жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар барилдаж байгаа. О.Ууганбаатарын хувьд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израйлийн Чен Асафтай барилдахаар оноолт таараадбайна. Тэгвэл Н.Дагвасүрэн D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Бразилын Леандро Гуилхейротай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д манайхаас хоёр бөх барилдаж байгаа. Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Францийн Мариелле Прувосттой барилдахаар оноолт таараад байна. Тэгвэл Б.Мөнгөнчимэг D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Солонгосын Бак Жи Юүнтэй барилдах юм.
70 кг-ын жинд Ц.Наранжаргал ганцаараа эх орноо төлөөлж байна. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөх Мириамтай барилдахаар оноолт таарлаа.
Хэсгийн барилдаанууд өнөөдөр 16:00 цагаас эхэлнэ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15021
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих