"Рио-2016” зуны олимпийн их наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн "Чингис хаан” гран-при тэмцээн энэ сарын 4-ний өдөр "Буянт Ухаа” спорт цогцолборт эхэлсэн юм. "Чингис хаан” гран-при тэмцээнд ОХУ, Япон, Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонгконг, зэрэг хорь гаруй орны 350 орчим жүдоч зодогложээ. Монголын жүдо бөхийн холбоо, олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран "Чингис хаан” гран-при тэмцээнийг ийнхүү эх орондоо хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн буюу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болж, медалийн эзэд тодорсон юм. Уг барилдаанд Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд олон улсын хүрэл медальт Г.Болдбаатар нар алтан медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд олон улсын хүрэл медальт Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн 70 кг жинд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Наранжаргал алт, эрэгтэйчүүдийн 73 кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар мөнгөн медаль хүртсэн юм. Ийнхүү "Чингис хаан” гран-при тэмцээнээс манай улсын таван тамирчин олимпийн эрх аваад байна. Улмаар тэмцээнд 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол тэргүүтэй дэлхийд данстай жүдочид өрсөлдсөн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих