Өчигдөр 17 цагт УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт дорнод аймгийн Ардчилсан намынхаа гишүүдтэй уулзахаар намынхаа байранд хурал зарласан юм гэнэ. Гэвч хурал биш эсэргүүцэлтэй нүүр тулсан гэж эх сурвалж мэдээллээ. Эрхэм гишүүнийг хаалгаар яваад ортол аймгийн ардчилсан намын Д.Цэрэнчимэг нэгэн гэнэтийн бэлэг барьсан байна. Чухам түүний барьсан гэнэтийн сюрприз гэвэл жирийн олон гишүүд дэмжигчидтэйгээ нийлэн түүнийг халгаар хөөгөөд гаргасан юм байхаа. Харин М.Зоригт энэ тухай өөрийн файсбүүктээ намын байранд багтахгүй их гүшүүд ирлээ хэмээн бичсэн байх юм.
Гэтэл жирийн гишүүд нь хөөгдөж гарсан талаар бичицгээж байна. Хэн нь үнэн ярьж байгааг таашгүй. Ямартай ч өнгөрсөн өдрүүдэд МАН учраа олох гэж баахан бужигнаж бүр эцэстээ төв намаас нь ирсэн шалгалтынхан цэгцлээд буцсан бол энэ удаад ардчилсан нам дотроо бужигнаад эхэлсэн бололтой.
http://www.dfact.mn/archives/599

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих