"Зика” вирус нь мэдрэлийн хамгийн хүнд өвчнүүдийн нэг болох "Гийена-Барре”-г үүсгэдэг болохыг судалгаагаар нотоллоо. Эл вирусийн өмнөх тархалтын үеэр халдвар авсан 42 өвчтөний цуснаас сорьц авч, суцалгаа хийсэн байна. Уг вирусийн халдвар авснаас зургаа орчим хоногийн дараа мэдрэлийн эмгэг үүсэж байсан гэж судлаачид мэдэгджээ. Шумуулаар дамжин тархдаг уг халдвар нь жирэмсэн эхийн урагт нөлөөлж, тархины гажигтай хүүхэд Төв болон Өмнөд Америкт олноор төрөх болсон.
Гэвч уг халдвар нь бусад өвчний эх үүсвэр болж байгаа эсэхийг шинжээчид судалж байна. "Гийена-Барре” эмгэг нь булчин сулруулдаг бөгөөд амьсгал боогдож, яаралтай тусламж авах шаардлагатай болдог ажээ. Хоёр жилийн өмнө Номхон далай дахь Францын Полинезийн арлуудад "Зика” вирусийн халдвар тархах үеэр эмгэгтэй болсон өвчтөний цусанд судлаачид шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар, вирусийн халдвар авсан 4000 хүн тутамд нэг "Гийена-Барре” эмгэгтэй хүн байх магадлалтай гэж таамагласан байна. Өвчтөнүүд тус эмгэгээр өвчилсөн тохиолдол биеийн байдал нь ‘Тийена-Барре” эмгэгтэй хүнээс илүү хүндрэх хандлагатай боловч өвчний хүнд үеийг давсны дараа хурдан эдгэрэх боломжтой гэж Парис хогын Луй Пастерийн нэрэмжит хүрээлэнгийн профессор Арнауд Фонтанет мэдэгдэв. Дээр дурдсан 42 өвчтөн бүгд амьд байгаа боловч тэдний зарим нь халдвар авснаас хэдэн сарын алхаж чадахгүй болсон байна. Мексикт "Зика” вирусийн халдвар авсан хүний тоо 121 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Мексикийн өмнөд нутгийн Чьяпас мужид халдвар авсан хамгийн олон буюу 57 тохиолдол бүртгэгдсэн бол тус мужтай залгаа оршдог Оахака мужид 52 хүн халдвар авсан байна. Халдвар авсан хүмүүсийн 11 нь жирэмсэн эмэгтэй аж. Саяхныг хүртэл хүнд аюулгүйд тооцогддог байсан "Зика” вирусийн халдварын анхны тохиолдол 1947 онд Уганда Улсад бүртгэгдэж байжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих