Бидний сайн мэдэх Колумбын алдарт зохиолч Габриаль Гарсиа Маркес
Мексикийн нийслэл Мехико хотноо 87 насандаа хорвоогийн мөнх бусыг
үзүүлжээ.
Габриэль Гарсиа Маркес - Колумбын нэрт зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, улстөрч, 1982 оны уран зохиолын Нобелийн шагналтан. Маркес реализмийн төлөөлөгч Латин Америк болон дэлхийн үргэлжилсэн үгийн зохиолын нэрт мастерх байсан ба түүний хамгийн алдартай зохиол нь "Зуун жилийн ганцаардал", Патриархын намар" юм.
Түүний үхлийн шалтгааныг гэр бүлийнхэн болоод эмч нар мэдээгүй аж. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Маркес Мехико хотын эмнэлэгт уушигны халдварын эсрэг антибиотикийн курс эмчилгээг долоо хоногийн турш хийлгэсэн байна.
Хамгийн сүүлд өөрийн төрсөн өдрөөрөө сэтгүүлчид, фенүүдтэйгээ уулзсан нь өнгөрөгч гуравдугаар сарын эх байжээ.
Чой /bolod.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих