
Гэтэл өөр хүний бизнесийн хэрэглэл болчихсон мэт санагдсаныг нуугаад яахав. Юутай ч Р.Чойномын нүүрний хэв нэг том баримт болон олонд ил гарч ирлээ. Тэгвэл Дорнодоороо бус Эрээнцаваараа алдаршсан нэрт яруу найрагч Д.Нямсүрэн болон 90-ээд оны яруу найрагчдын томоохон төлөөлөгч болсон яруу найрагч агсан Т.Содномнамжил нарын нүүрний хэв бас байдаг юм байна. Бурхан болоочдын ажилд оролцсон Ч.Комаров ярихдаа "Талийгаач нарын нүүрний хэвийг манай Дорнодын зураач Гантуяа авч байхыг харсан. Уг нь зураачид байх ёстой боловч тэр мөн л бурханы орон руу явчихсан. Эхнэр нь ч мөн адил. Зүг чигийг нь гаргаж өгөх хүн бол зураач талийгаачийн маань хүү, зураач залуу байх ёстой" гэсэн юм.
Юм мэддэг хүн болохоор талийгаач нарын нэгэн түүхэн баримтыг үлдээж чадаж. Харин дээрх хэвүүд одоо хаана хэнд байна гэдэг тодорхой бус байгаа ч удахгүй сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар олны нүдэнд ил гарах биз ээ.
О.Энхтүвшинзаяа

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=864
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих