Японы "Sharp” компани ухаалаг гар утасны шинэ загвараа танилцууллаа. Энэхүү "Robohon” загвар нь 19.5 см урт, 390 грамм жинтэй. Хар хослолтой робот мэт харагдах уг загвар нь ухаалаг гар утаснаас олон талаараа онцлог юм. Робот гар утас нь дуудлага хийж, захиа бичихээс гадна ярьж, бүжиглэж чаддаг аж. Мөн проекторын зориулалтаар ч ашиглах боломжтой гэнэ. Гэхдээ дэлгэц нь бусад гар утаснаас жижиг ба хоёр инчийн хэмжээтэй аж. "Sharp” компани шинэ бүтээгдэхүүнээ 2016 оны эхний хагаст Японы зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөсөн ба гар утасны үнийг эцэслэн тогтоогоогүй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15621
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих