Оны өмнө батлагдсан Сонгуулийн шинэ хуулинд:
Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.
гэж заасан. Энэхүү заалтын дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй албан тушаалтнууд ажлаа өгч эхлээд байна. Өнгөрсөн сард Мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Баярхүү өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тэгвэл Худалдан авах ажиллагааны албаны дарга Ч.Ганбат 4-р сарын 1-ний өмнө амжиж чөлөөлөгджээ.
МАН-аас угшилтай Ч.Ганбат 2004-2008 оны хооронд Баян-Уул сумын засаг даргаар ажиллаж байсан тул сумандаа нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих