Өчигдөр
үүссэн асуудлын талаар Аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат "Ийгл"
телевизэд ярилцлага өгсөн. Тэрээр хэлэхдээ "Санхүүгийн шалгалтыг
татварын болон аудитын байгууллага хийдэг. Эрүүгийн байцаан шийтгэх
хуулиар бол цагдаагийн байгууллага мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд
шалгалтыг хийж болдог. Гэхдээ энэ ажиллагааг явуулахад тусгай
хүчнийхнийг хэзээ ч оролцуулдаггүй. Тусгай хүчнийхнийг онц аюултай,
эсэргүүцэл үзүүлж болзошгүй гэмт этгээдийг баривчлахад ашигладаг. Гэтэл
өнөөдөр /өчигдөр/ Баянгол зочид буудал дээр 15:50 цагийн үед очиход
цагдаагийн тусгай хүчнийнхэн байрласан байсан. Ноцтой асуудал нь гэвэл
Баянгол зочид буудлын урд талын "Гэрэг цамхаг дээр мэргэн уудагч
байрлуулсан байсан. Эндээс үзэхэд ард түмний эсрэг эсвэл тэнд цугласан
хүмүүсийн эсрэг зэвсэг хэрэглэхэд бэлдсэн байсан гэсэн үг. Шалгалт
хийхээр ирэхдээ цагдаа, тусгай хүчнийхэн буу зэвсэг агсаж, тоноглосон
байгааг хэн ч харсан ноцтой байдал үүсчээ гэж ойлгоно. Тэнд жүдочдоос
гадна эх орныхоо төлөө санаа зовдог хүмүүс нэлээд ирсэн. Энэ үйл явдлыг
миний хувьд шалгалт биш өөр зорилготой ажиллагаа буюу дайчлан баривчлах
ажиллагаа явуулах гэж байсан гэж үзэж байна гэсэн юм. Энэ мэтчилэн олны
танил болоод албаны хүмүүс тус үйл явдлын тухай үзэл бодлоо
илэрхийлсээр байна.
Zindaa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16270
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих