Олон улсад хэрэгжүүлж байгаа урт хугацааны газрын тосын төслүүд орд газруудад ойрын 10 гаруй жилдээ нефть олборлоход хүндхэн болжээ. Гэхдээ шалдаа буусан газрын тосны үнэ эргээд өсч таарна. Үүнийг дагаад үнийн эрсдэл ихээхэн нэмэгдэхийг шинжээчид анхааруулж байна. 2014 оны зунаас хойш газрын тосны үнэ бараг 50 хувь унаж одоо нэг баррель 159, нэг литр нь ойролцоогоор 63 ам.доллар орчимд хүрсэн. Үнийн огцом уналтын шалтгаан нь анх удаа эдийн засгийн хямрал бус харин дэлхийн зах зээл дээр эзлэх хувийн төлөөх тэмцлээс үүдсэн гэж шинжээчид үзэж байна.
Жишээ нь, "ХХI зууны газрын тос” илтгэлийг бичсэн "Energy comment” компанийн тэргүүн Штеффен Букольд ийм бодолтой байна. Урьд нь ийм байдал огт ажиглагдаж байсангүй. Нэг талаас АНУ дахь газрын тос олборлолт ихээхэн нэмэгдсэн. Нөгөө талаас ОПЕК нь зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор урьд авдаг байсан уламжлалт арга хэмжээгээ аваагүй. Учир нь ОПЕК-ийн хамгийн том, нөлөөтэй гишүүн болон Саудын Араб нь өрсөлдөгчдөө дампууруулж, өөрийн газрын тосыг борлуулах шинэ зах зээл олж авахын тулд саяхнаас газрын тосны хямд үнийг ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, урьд нь үнэ буурахад ОПЕК гишүүн орнууд нэгдсэн шийдвэр гарган олборлолтоо бууруулан үнийн уналтыг тогтоож, буцаан өсгөдөг байсан бол одооноос үнэ буурсан үед Саудын Араб нь борлуулалтаа бууруулахгүй байгаа төдийгүй хамгийн хямд зардлаар олборлодог.
Газрын тосныхоо олборлолтыг улам нэмэгдүүлсэн бодлого хэрэгжүүлсэн. Ийм нөхцөлд илүү өндөр зардалтайгаар, чанар багатай газрын тос олборлодог өрсөлдөгчид нь дампуурч зах зээлийг нь эзлэн авах боломж гарч ирнэ. Тиймээс газрын тосны үнэ ойрын ирээдүйд өсөх нь тодорхой ч үнийг барьж байгаа гурав дөрөвхөн улсаас хамааралтай болоод багагүй хугацаа өнгөрлөө.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16282
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих