Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эд, эдлэл, идээ, ундаа олдно
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Барилдлага: Рашаан. Насны хүчийг арвижуулах, эмийг найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймааг үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлс бүхэнд сайн.
Шүтэн барилдлага: Сансар. Бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахад сайн. Түүнд төрсөн хүмүүн ес хоног хийгээд хоёр сар, есөн жилд эс үхвээс баатарлаг хийгээд цэвэрч, эцэгтээ урин, хорлол үйлд хичээнгүй, насны доод хэмжээ жар гарна гэж номлосон. Өвдвөөс найман хоногт амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазын гэм ирэх нигууртай. Хулгайд алдвал хулгайч нь зүүнээс ирсэн хүмүүн, дольган хийгээд машид хянамгай тэр бээр хулгайлаад өнө холд одсон нэгэн хүмүүнд хуртаад олдохын нигуур буй. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ. Баруун нүд татвал олдсоныг олно. Баруун чих хангинавал асрахуй хийгээд үзэсгэлэн лугаа учирна. Зүүн чих хангинавал буянтай гэж номлосон. Нохой уливал гэрийн тэнгэр алмаармуй. Хэрээ дуугарвал эд эдлэл олно. Тагнай эрвэгнэвэл жуулчин ирнэ. Бүх бие татганавал гаслан болно. Хувцас олдоно гэж номлосон.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих