Нар, хур тэгширсэн билэгт сайн өдрийн морин цагт Дорнод аймгийн Монгол Ардын Намын байгууллага сонгуульд оролцох хүсэлтээ Аймгийн сонгуулийн хороонд хамгийн эхэнд илэрхийллээ.Дорнод аймгийн Монгол ардын намын хорооны зүгээс орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн шийдвэр болон Сонгуулийн хуулинд заагдсан бичиг баримтын бүрдлийг зохих ёсоор нь бүрдүүлэн сонгуулийн тойргийн хороонд хүлээлгэн өглөө.Сонгуулийн тойргийн хорооноос бичиг баримтын бүрдэл нь шаардлага хангасан эхэсийг хянаж үзээд Монгол ардын намын хороог бүртгэн авлаа.Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох нам эвсэл бие даагч нар өнөөдөр буюу 4-р сарын 29-ны 00 цагаас өмнө тойргийн хороондоо бүртгүүлэх ёстой юм.Орон нутгийн сонгуульд оролцох намууд ийнхүү эхнээсээ бүртгүүлж эхэллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=16567
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих