Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны
"Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд
улаагчин туулай сарын 22. Элдэв тэнгэртэн одтой, таван шар
мэнгэтэй харагчин гахай өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Наран
06.05-д мандаж, 19.55-д жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
гэмтнийг шийтгэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн
үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах,
гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг
нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19) Хоёрдмол
өдөр. Ажлын чадвар өндөр байх тул гэрээ хэлцэл хийх анхаарлаа
төвлөрүүлэхийг шаардсан аливаа ажил хэргээ амжуулж гүйцэлдүүл. Таатай
таагүй явдлуудаар дүүрэн байх тул дээд зэргээр анхаарлаа төвлөрүүлж
сахилга бат зохион байгуулалттай байхыг шаардана.
Үхэр (4/20-5/20) Хоёрдмол
өдөр. Өдрийн эхний хагаст та эрч хүчтэй амьдралын баяр баясгалантай
байна. Гэвч энэ байдал нь удаан үргэлжилэхгүй бололтой. Үдээс хойш зөв
шийдвэр гаргах, эрүүл саруулаар сэтгэхэд танд төвөгтэй байх болно.
Таагүй үйл явдал тохиолдох эсвэл таагүй мэдээ сонсон урам хугарна.


Арслан (7/23-8/22) Олон талт өдөр. Өнөөдөр холимог чиг хандлага ноёлох бололтой. Од эрхэс
сөрөг холбоонд байна. Хөрш болон хамтран ажиллагсдынхаа аль нэгэнтэй
санаанд оромгүй, гэнэтийн санал солилцоно. Энэ нь таныг ямар нэгэн
бизнес эхлэхэд түлхэц болно. Энэ нь тийм ч их эрсдэл дагуулахгүй ч цаг
хугацаа ихээр шаардана.
Охин (8/23-9/22) Таагүй
өдөр. Ажиллахад бэрх, сэтгэлээр унаж болзошгүй өдөр. Болчимгүй явдал
хийж болзошгүй. Амьдралын асуудлыг хүнд тусгаж авах хэрэггүй. Хэрэв та
гэнэт өвдвөл энэ өвчин нь удаан үргэлжлэх болно.
Жинлүүр (9/23-10/22)
Бага зэрэг хайнга, тогтворгүй болох өдөр. Та гэр орны болон санхүүгийн
жижиг сажиг асуудлуудаа шийдэхийн тулд хүнд ноцтой асуудлаас ч илүү их
хүч зарцуулж ядарна. Хүч цаг хүрэлцэхгүй тул эргэн тойрондоо болж буй
явдлуудыг зөвөөр үнэлж дүгнэж чадахгүй. Өнөөдөр үр хүүхдүүддээ ихээхэн
цаг зориул энэ нь танд амар амгалан баяр баясгалан авчирна.
Хилэнц (10/23-11/21) Завгүй
өдөр. Ажлын байран дээрээ нэмэлт дадлага хийх, сургалтанд хамрагдах,
албан тушаал ахих, цалингаа өсгөх зэрэг боломжийг бүү алдаарай. Нэмэлт
ажпын даалгавар, төсөл авч болно. Хэрэв шинэ албан тушаал тань таны
албан ажлаасаа хамаарах хамаарлыг багасгах бол та энэ албанд дэвшихийн
тулд хийх ёстой ажлуудыг дуртайяа хийх болно.
Нум (11/22-12/21) Хүчтэй өдөр. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө нэр хүнд, урьдны туршлагад
найдсаны хэрэггүй. Амжилтанд хүрэхийг хүсч байвал нарийн, нямбай бай.
Асуудалтай шууд нүүр тулах, хянамгай үйлдэл хийх, ажиглах нь таны хувьд
хамгийн шилдэг стратеги байх болно. Од гарагс таныг төлөвлөгөөгөө
бусдад илчлэх эсвэл итгэлтэй хүнээсээ урвахгүй байхыг анхааруулж байна.
Матар (12/22-1/19)
Эерэг өдөр. Маш их хэмжээний хяналт тавих нь таныг дарамтанд оруулж
болзошгүй. Таны нэр хүнд өсч байгаа хэдий ч та сэтгэл хөдлөлөө
илэрхийлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Дотоод сэтгэл хөдлөлөө хянаж,
түүнийг хэрхэн зохицуулах тал дээр анхаар. Ингэснээр та аливаа ичгэвтэр
байдлаас өөрийгөө хамгаалж чадна.
Хумх (1/20-2/18) Зорилгоо
сонгох, ухаалаг тооцоо, хамгаалалтын өдөр. Үл харагдах заль мэх зөрчил
үүсгэнэ. Та хатуу чанга байж, бусдын дэмжлэгийг авна. Өөрийн алхмаа
тооцоолж, төлөвлөгөөгөө сайн бод, эс бөгөөс таны оролдлого үр дүнд
хүрэхгүй. Нөлөө бүхий хүмүүс болон даргын тусламжаас татгалзах хэрэггүй.
Хамгийн гол нь хөнгөмсөг явдал гаргаж болохгүй.
Загас (2/19-3/20) Хоёрдмол өдөр. Хайртай хүнээсээ сайхан мэдээ сонсох буюу гэнэтийн бэлэг хүлээн авна. Өнөөдөр бие тавгүйрхэх магадлал өндөр байгаа тул эрүүл мэнддээ анхаар. Ажил хэргийн уулзалтыг хойшлуулсан нь танд ашигтай байх болно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих