Энэ улиралд Топ хэмээн өргөмжилдөг багууд дэндүү муу байсан нь тэдний амжилтад нөлөөлсөн. Өмнөх жилийн аварга "Челси"-д юу тохиолдсоныг зөвхөн өөрсдөө мэдэх биз ээ. Ж.Моуриньо П.Чех, Ф.Лампард зэрэг олон лидерүүдээ багаасаа явуулж, Латин Испани тоглогчид олноор ирсэн нь энэ багийн уналтын эхлэл болсон бололтой. Тэдний хувьд Европын тавцанд тоглох боломжгүй болсон бөгөөд 10 байрт шалгарав. Мөн "Манчестер Юнайтед" клубт эргэн сэргэхэд олон жил шаардлагатай байгаа бололтой. Энэ жил Луй ван Гааль юу хийж чадсангүй, баг нь 5-р байраар шалгарч, Европа лигт хүч үзэхээр болжээ. Тоттенхэм клубт түрүүлэх боломж байсан ч сүүлийн хэдэн тойрогт орон гаран тоглосоор боломжоо үгүй хийлээ.
Английн "Их буучид буюу Арсенал" клубт энэ жил түрүүлэх сайхан боломж гарсан ч улирлын дундаас тэргүүллээ алдаж, оноогоо нөхөж чадалгүй байсаар эцсийн мөчид 2-р байрыг өөрийн болгов. "Манчестер Сити", "Ливерпуль" клубууд ч бас сайн байсангүй. Мэргэн буучийн өрсөлдөөнд Тоттенхэмийн Харри Кэйн тэргүүлж 25 гоол хийсэн бол Ж.Варди, С.Агуеро нар 24 гоолоор удаалав.
"Астон Вилла", Ньюкасл", "Норвич" клубууд доод лиг руу унахаар болжээ.
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих