Өнөө шөнийн 03:45 минутаас Парисын баг талбайдаа Английн Челсиг хүлээн авч аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтоо хийх билээ.
ПСЖ-ний хамтаар хуучин багийнхаа эсрэг тоглох гэж байгаа David Luiz : " Челси өнгөрсөн улирлаасаа илүү хүчирхэг довтолгоотой болсон. Diego Costa бол сайн довтлогч. Тэр өөртөө итгэлтэйгээр гоолдож эхлээд байгаа. Миний хувьд түүнийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ. Харин би гоолдвол мэдээж гоолын баяр хийхгүй."
ПСЖ-ний дасгалжуулагч Blanc : " Бид зөвхөн хамгаалалтыг гол зүйлээ болгохгүй. Өнгөрсөн улирал Челси манай талбайд гоол оруулсан ч бид тэдний талбайд гоолдож чадаагүй учраас хасагдсан шүү дээ. Хоёр багт аль алинд нь авъяас чадварлаг, бүтээлч тоглогчид байгаа. Гэхдээ л хамгийн сайн хамгаалалт хийсэн баг нь дараагийн шатанд шалгарах илүү боломжтой.
Челсигийн дасгалжуулагч Jose Mourinho: " Аваргуудын лиг бол гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг тэмцээн. Фаворитуудын боломж адилхан л 50-50% байдаг. Яг одоо бол 16 баг бүгд л аварга болох боломжтой гэж би бодож байна. Өнгөрсөн улирал бид тэднийг хожсон. Гэхдээ бид Парист хожигдоод гэртээ хийсэн тоглолтын эцсийн мөчид гоолдож дараагийн шатны эрхээ авсан шүү дээ. Бид ПСЖ-ээс илүү гэж би хэлэхгүй. Хоёр тоглолт жижиг зүйлсээр л шийдэгдэх байх." гэсэн байна.
ball.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих