Наран зүг рүү тэр явж байна. Энэ удаад тэр урьд хожид хэзээ ч харж байгаагүй "гоё" нарыг харахаар.
Наранд ойрхон энэ нутагт тэр ажил, амьдралаа төвхнүүлсээр нэг л мэдэхэд таван жилийг ардаа үджээ. Дорнодынхоо ард олонд уран бүтээлээ тайлагнах санаа төрж. бүтээлээ цэгцлэх зуур үй олон нарыг дуран авиадаа буулгаснаа сая л анзаарав, ууланд нь мөргөж амьдарсан энэ л нутагт Ариунбат хайртай. Арваадхан настай байх үеийн нь аппарат үүрсэн зураг түүнд бий. Тэр үед энэ хар "юм" бяцхан хүүгийн амьдралын утга учир болно гэдгийг хэн мэдэхэв дээ. Тэгтэл тэр хэдийн "Хас" фото студиэр овоглож, амьдран буй цаг үеийнхээ хэлэх үг, хийсэн юмтайд тооцогдох чамбайхан уран бүтээлч болжээ.
Үзэсгэлэн гаргах санаа төрж зургуудаа янзлах болсон нь хэдэн өдрийн их ажил болов. Авсан зургийн тоо хэмжээ ч алдагджээ. Зорилго агуулж бүтээдэггүйн тод жишээ энэ. Жинхэнэ уран бүтээл ингэж л төрдөг байх. Үнэндээ түүнийг уралдаж тэмцэлдэж, шаралхаж хуулбарлаад явахыг мэдэхгүй юм. Юуны төлөө энэ бүхнийг хийдэг юм бэ гэж асуухад "Зүгээр л хобби" гэх. Ариунбатад аатай нэг гоё зураг бий. Манай хотын. 78 метрийн
өндөр антенн дээр гарч гурван цаг "яс "зоолттой байж дарсан зураг. Гэрэл сүүдэр, тэнгэр үүл гээд бүхний зохицолдлогыг тааруулна гэдэг уран бүтээлчийн цэвэр мэдрэмж, агуу тэвчээр. Хойноосоо урагшаа, зүүнээсээ баруун тийш Чойбалсан хот бүхлээрээ багтсан энэ зураг урлангийнх нь хүндтэй зайд залардаг. Харсан хүн авахыг хорхойсдог энэ бүтээлийг нь сая л гэхэд цагаан сараар нэг эрхэм хоёр метрийн урттай угаалгаад авч явсан дуулдсан. Уран бүтээлч энэ залуугийн үг ярианаас үнэнч сэтгэл, их итгэл үнэмшил мэдрэгддэг. Ямартаа л "Жаран настай Ариунбатыг нэг төсөөлөөч гэвэл, нөгөө л зургийн аппаратаа үүрсэн хижээл насны нэгэн байх болов уу гэхэв дээ. Ишийгудаа гэж түүний аавыг Хэнтийнхэн
"Иший багш" гээд ихэд хүндэлдэг юм билээ. Угийн сэргэлэн, тун ч сортоотой, гүйлгээ ухаантай хүн байсан гэдэг. Зургаан хүүхдийнх нь аль нь аавынхаа араншинг илүү авсан юм бол гэж Ариунбатаас сониучирхвал, "манай Око болов уу. Түүнд мэдэхгүй, чадахгүй юм ер нь үгүй шүү" гэж байсан. Око гэдэг нь түүний дүү Октябрь л даа. Одоо Хилийн цэргийн ангид соёлын төвийн дарга. Хөгжимдөнө, дуулна, бүжиглэнэ ер нь л элдэвтэй эр. Иший багшийн хэдэн хүүхэд бүгд цусандаа авьяастай. Тэднийг дунд сургуульд сурч байх үед "Хүүхдийн ертөнц" гар зургийн улсын уралдаан болж, гурван настай дүү Болор-Эрдэнэ нь хүрэл, 7 настай Октябрь нь алт, Ариунбат өөрөө мөнгөн медаль хүртэж анх удаа нэг айлын гурван хүүхэд улсад эхний байруудыг эзэлсэн бахархам сонин тохиол болжээ. Аиунбатад бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог бий. Тэр аялах дуртай, тун эртэч. Их төлөв чөлөөт маягаар хувцаслаж, саравчтай малгайгаа цааш нааш харуулж тавьчихаад хаана юу болно тэнд аппаратаа үүрээд гүйж явах. Ингэж явахдаа ертөнцийн гоо сайхныг өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө буулгана. Яг одоо тэр "Зүрхэн уул" -ыг сэтгэлдээ амилуулан явна. Олон л уран бүтээлчийн амьдралыг сонирхон уншиж байсан. Эх орноороо хэсүүчлэн тэнэж явах дуртай тэд ихэнхдээ гэр бүлийн амьдралыг дараа мэтээр үздэг. Харин Ариунбатын хувьд хайраа олсон жаргалтай гэр бүл. Цэцэг цэврүү шиг гурван хөөрхөн охинтой, эхнэр Амарбаясгалан арав гаруй жил түүнтэй ханилахдаа ам мурийж үзээгүй азтай эмэгтэй. Ариунбат дуу цөөтэй ч ямагт бусдад найрсаг, дулаан сэтгэл төрүүлдэг. Аав нь түүнийг бусадтай эвтэй, найз нөхөдтэй явахыг ямагт захьж танилтай хүн талын чинээ шүү гэдэг байж. Найз нөхдийн хүрээлэл дунд ажил маань амжиж явдаг даа гэж тэр ярина.
Б.ТУЯА
4ЭЭ.

"Хас"-ын Ариунбат энэ удаад Монгол орны хамгийн нам дор газар болох Хөх нуурын эргээс наран зүг рүү харж зогсоно. Өлмий дороос нь гараад ирэв үү гэмээр дув дугариг улаан нар амьдралынх нь аз жаргалыг дүүрэн тэврээд угтах шиг түүнд санагдаж. Тэвэр улаан энэ "Наран зүг..." таныг, бас намайг тэр урьж байна. Бүгдээрээ тэнд уулзацгаая.
4ЭЭ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=170
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих